НҮҮР > МЭДЭЭЛЭЛ

Дэлхийн гадаад хэлний их сургуулиудын холбооны 5 дахь удаагийн ректорын форум Ханжоу хотноо боллоо

Updated: 2025-10-30

10-р сарын 24-нд Дэлхийн гадаад хэлний их сургуулиудын холбооны 5 дахь удаагийн ректорын форум Ханжоу хотноо боллоо. Тус форум нь Бээжингийн гадаад хэлний их сургуулийн санаачилгаар бөгөөд Бээжингийн гадаад хэлний их сургууль, Жэжяны гадаад хэлний их сургуультай хамт зохион байгуулсан.

Хятадын Боловсролын Олон Улсын Солилцооны Холбооны ерөнхийлөгч ба Хятадын Боловсролын дэд сайд асан Лю Лимин, Дэлхийн гадаад хэлний их сургуулиудын холбооны зөвлөлийн дарга ба Бээжингийн гадаад хэлний их сургуулийн ректор, Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга Жиа Вэньжиан, Дэлхийн гадаад хэлний их сургуулиудын холбооны зөвлөлийн гишүүн ба Жэжяны гадаад хэлний их сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга, ректор Жан Хуанжоу зэрэг холбооны гишүүн 24 байгууллагын удирдагчид форумд оролцов.

“Ирээдүй рүү харах, дижитал оюун ухааныг чадавхжуулах, цогц хөгжлийг дэмжих нь” сэдэвт уг форумд дэлхийн 27 орны 60 гаруй их дээд сургууль, байгууллагын 170 гаруй мэргэжилтэн, эрдэмтэд оролцов. Энэхүү форум дээр тус холбоо “Дижитал эрин үед хэлний боловсрол, судалгааны инновацийн хөгжлийг хамтран дэмжих санаачилга”-ыг албан ёсоор гаргалаа.